Байгаль орчинд үүссэн бохирдол нь удаан хугацаанд буюу яваандаа шилжин нөлөөлөх байдалтай байна. Тухайлбал, хог хаягдлаар бохирдсон газруудын бохирдол тодорхой хугацааны дараа хөрсний усны чанарт нөлөөлж байдаг. Хэдийгээр хог хаягдлыг зайлуулах арга хэмжээ авагдаж тухайн газар нутгийн өнгө төрх сайжирч болох хэдий ч нэгэнт муудсан усны чанарын нөлөө хэрэглэгчдэд байсан хэвээр байх болно. Үүний нэг жишээ бол Европын зарим улс, үндэстний агаарын бохирдлоос сэргийлэхээр бий болгосон утааны хаалт нь бохирдлыг багасгах биш харин нөгөө үндэстэндээ сөрөг нөлөө үзүүлэх хүчиллэг бороо орох нөхцлийг бий болгосон юм. Үүнд урьдичлан сэргийлэх ажил мөн судалгаа дулимаг хийснээс болж нөхөн сэргээх зардал хэд дахин өсөж цаашид үндсэн байдалд оруулах хүртэл өндөр зардал шаардлагатай болж ирж байна. Үүнд асар их үргүй зардал урсаж байгаа юм. Нийслэлийн хог хаягдлын 35-40 хувийг гялгар уут, хуванцар сав эзэлж байна. Хамгийн хор хөнөөлтэй нь хуванцар сав, хөөсөнцөр, гялгар уутны хаягдал бөгөөд байгаль дээр 100-1000 жил задралгүй, хорт хий ялгаруулдаг ажээ. Хог хаягдал нь ялаа шумуул, хорхой шавьж түүнчлэн оготно хулгана зэрэг мэрэгч амьтад өсөн үржих таатай нөхцөл болдог. Ийм нөхцлөөс шалтгаалан шууд бус замаар тарваган тахал, хулгана яр болон бусад халдварт өвчин гарах нөхцөл бүрддэг байна. Мөн шувууны ханиад, шавьж мэрэгчдээр тарах нян нь мутацад орж танигдахгүй шинэ өвчин бий болгож байна. Энэ нь нийгэмд үзүүлэх здийн засгийн дарамтыг ихэсгэж байгаа ба хүний хүчин зүйлээр эдийн засаг бий болж мөн хүний хүчин зүйлээс болж эдийн засгийн хүндрэл үүсэх нөхцөл бий болж байна
.Бид эдийн засгийн араас хөөх биш урьдичлан харах нь чухал юм. Дэлхийн бөмбөрцгийн улс орнууд экологийн эдийн засаг буюу бидний хэлдэгээр ногоон эдийн засаг гээчид шилжээд байна. Байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн үргүй зардлыг бууруулах арга хэмжээ авхын тулд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын уялдаа холбоог хангах нь чухал юм. Хуулийг нэг мөр ойлгох зарчмын дагуу Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хууль нь Байгаль орчны тухай хуулийнхаа зарим заалтыг утга агуулгын хувьд үгүйсгэж болохгүй юм. Мөн зарчмын хувьд гарсан хуулиуд хэрэгжих боломж тааруу сул гардагт оршино.
Үргэлжилэл бий....................
Бичлэг
